“MEC” байгууллагаас гаргадаг улс төрчдийн үйл ажиллагаанд "дүн тавьдаг" аравдугаар сарын үнэлгээ гарчээ. Судалгааг Улаанбаатар хотод амьдардаг сонгуулийн насны 1008 иргэнээс аравдугаар сарын 14-17-ны өдрүүдэд санамсаргүй түүврийн аргаар авсан байна.
Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өссөн үзүүлэлттэй байна. Тэрбээр өнгөрсөн сард 29 хувьтай байсан бол энэ сард 31 хувь болж нэмэгджээ. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, нарынх 1 хувиар буурсан байна.
Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн сард 12 хувьтай байсан бол энэ сард 5 болтлоо буурчээ.