Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ-аас АНУ-ыг тахлын дараагийн төв болох магадлалтайг анхааруулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 4 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • АНУ-д коронавирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа нь тус улсыг дараагийн төв болох магадлалтай гэж дүгнэхэд хүргэжээ.
  • Тус улс илэрсэн нийт халдварын тоогоор Хятад, Итали улсуудын дараа гуравдугаарт бичигдэж байгаа юм.
  • Тахалтай тэмцэхэд Нэгдсэн улсын зарим мужуудын өөрсдийнх нь нөөц бололцоо шавхагдаж байгаа аж.

Коронавирусийн тахлын дараагийн төвөөр АНУ тодрох магадлал өндөр байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр анхааруулжээ.

Сүүлийн өдрүүдэд вирусийн тархалт АНУ-д эрчимтэй нэмэгдсэн нь ингэж дүгнэхэд хүргэж байгааг ДЭМБ-ын төлөөлөгч Маргарет Харрис өчигдөр Женев хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Тодруулбал, сэтгүүлчид түүнээс Америкийг тахлын дараагийн төв болох магадлалтай эсэхийг асуухад Маргарет Харрис “АНУ-д вирусийн тархалт маш өндөр хурдтай байгааг бид өнөөдөр харж байгаа. Тиймээс магадлал өндөр байна” гэж хариулжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд шинээр илэрсэн халдварын тохиолдлуудын 85 хувь нь Европ болон АНУ-д бүртгэгдсэн бол үүний 40 хувь нь АНУ-д бүртгэгджээ.

АНУ-ын зарим мужууд тахалтай тэмцэхэд өөрийнх нь дотоод нөөц боломж шавхагдаж, холбооны засаг захиргаанаас дэмжлэг дутагдаж буйг шүүмжилж байгаа. Ерөнхийлөгч Дональд Трамп ч үүнийг хүлээн зөвшөөрөөд байна. Тэрээр саяхан “Дэлхий даяар амны хаалт, уушиг орлуулагчийн эрэлт маш өндөр болжээ. Бид мужуудыг эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангахыг хичээн ажиллаж байгаа ч нөхцөл байдал хүнд байна” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Дэвсгэр мэдээлэл: АНУ-д өчигдрийн байдлаар (мягмар гариг) 53,655 халдварын тохиолдол бүртгэгдэж, 698 хүн нас бараад байна.

Эх сурвалж: Reuters

АНУ-ын нэгэн оршуулгын товчоо талийгаачдын эд эрхтэнийг ар гэрийнх нь зөвшөөрөлгүй худалддаг байжээ
АНУ-ын нэгэн оршуулгын товчоо талийгаачдын эд эрхтэнийг ар гэрийнх нь зөвшөөрөлгүй худалддаг байжээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.