Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын нэгэн оршуулгын товчоо талийгаачдын эд эрхтэнийг ар гэрийнх нь зөвшөөрөлгүй худалддаг байжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 20 секунд

АНУ-ын Колорадо мужийн “Sunset Mesa” гэх оршуулгын товчоо нас барсан хүмүүсийн эд эрхтнийг ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүйгээр донор болгон худалддаг байсныг илрүүлжээ. Энэ талаар тус улсын Хуульзүйн яамны албан ёсны цахим хуудаст мэдээлсэн байна.

Тэрхүү оршуулгын товчоог Ширли Коч, Меган Хесс гэх ээж, охин 2 ажиллуулдаг бөгөөд 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Улмаар нэг их удалгүй донор эрхтэн нийлүүлдэг буяны байгууллага давхар ажиллуулж, 2010-2018 онд олон удаагийн хэрэг үйлдсэн аж. АНУ-д шинжлэх ухаан, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудад хүний эд эрхтэн, биеийн хэсгүүд хэрэглэгддэг. Эх, охин хоёр товчооных нь шугамаар орж ирсэн цогцсуудыг ийм хэрэгцээтэй газруудад худалддаг байсан аж. Ингэхдээ ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүй нууцаар хийдэг байжээ.

Тэд талийгаачийн ар гэрийнхэнд чандар нь хэмээн өөр зүйл өгч хуурдаг байсан аж. Ийнхүү буяны байгууллагынх нь дансаар хэдэн зуун мянган ам.доллар дамжсан гэдгийг тогтоосон байна.

Сонгуульд оролцох нам эвслүүдийн
Сонгуульд оролцох нам эвслүүдийн "Мөрийн хөтөлбөр"
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.