Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрчим хүчний яамны хурлыг цахимаар хийснээр томилолтын зардлын 10 сая төгрөгийг хэмнэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд


Дэлхий дахинд тархаад буй Covid-19 коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх тухай Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурал /2020.03.24/-ыг анх удаа цахим хэлбэрээр явууллаа.

Цахим хуралд төрийн болон орон нутгийн өмчит 33 байгууллага оролцсоноос 28 нь цахимаар 5 нь биечлэн оролцсон юм.

Үйлдвэр, компани тус бүр 2019-2020 оны өвөлжилтийг давсан талаар товч тайланг танилцуулж шаардлагатай бол цаг үеийн болон тулгамдсан асуудлаар тодорхой мэдээлэл өгч, санал солилцлоо. Өвөлжилтийн бэлтгэлийг базааж, хяналт шалгалтыг цаг тухай бүрт хийсний дүнд хүндэрсэн тохиолдол бүртгэгдээгүй. 2019 оны техник зохион байгуулалтын арга хэмжээ, их засвар, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл 94-100 хувьтай гарсан байна. Мөн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг “Шивээ-Овоо”, “Багануур”, “Шарын гол” зэрэг нүүрсний уурхайнуудын төлөөлөл цахимаар холбогдож, нөхцөл байдлаа танилцуулсан юм.

Энэ удаагийн хурлыг цахимаар зохион байгуулснаар үйлдвэр, компаниудын захирлын томилолтын зардал болох 10 гаруй сая төгрөгийг хэмнэж чадсан юм. Мөн байгууллагуудын Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-ийн хурлыг цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд зардал мөнгө, цаг хугацаа хэмнэх гэх мэтчилэн давуу талууд гарч байна. Хурлын үед тасалдал, доголдол гараагүй учир шаардлагатай хурлуудыг цахим хэлбэрээр явуулах юм.

Эх сурвалж: Эрчим хүчний яам

Хятадад хоргүйжүүлэх үрлийг коронавирусийн эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрлөө
Хятадад хоргүйжүүлэх үрлийг коронавирусийн эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрлөө
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.