Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад хоргүйжүүлэх үрлийг коронавирусийн эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрлөө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 41 секунд

Манай улсын Тагнуулын Ерөнхий газраас БНХАУ дахь коронавирусийн судалгаа шинжилгээний үр дүнгийн талаар мэдээлжээ. Тэдгээрийн дундаас хамгийн сонирхол татсан нь коронавирусийн эсрэг ашиглах уламжлалт эмчилгээний үрэл байлаа.

Хятадын Үндэсний уламжлалт эмийн удирдлагын газраас гуравдугаар сарын 18-ны өдөр уламжлалт эмчилгээний хоргүйжүүлэх үрлийг эмнэлзүйн туршилтад оруулжээ. Тэрхүү туршилтын дараа тус үрлийг коронавирусийн эмчилгээнд зөвшөөрөгдсөн анхны уламжлалт эмээр батламжилсан байна. Энэ нь вирус устгах, дархлааг сайжруулахад сайн үйлчилгээтэй аж.

Мөн энэ сарын 21-ний өдөр БНХАУ-ын хэмжээнд 18 мужид коронавирусээр өвчлөөд эдгэсэн хүмүүсээс нийт 1000 плазмын дээж цуглуулж, 352.000 мл-ийг хадгалжээ. Эдгэрсэн нэг хүн дунджаар 2-3 өвчтөний эмчилгээнд ашиглаж болох плазм хандивласан байна. БНХАУ-ын Ухань хотын Биологийн хүрээлэнгийн захирал Дуан Кай хэлэхдээ:

Эдгэрсэн хүмүүсийн цуснаас авсан плазмыг өвчтөнүүдэд хийснээс хойш 48 цагийн дотор биен дэх нуклейн хүчлийн шинжилгээ сөрөг болж, бие нь сайжирч байна. Үрэвслийн гол үзүүлэлтүүд мэдэгдэхүйц буурч, лимфоцитын хэмжээ болон цусны хүчилтөрөгчийн ханалтын хэмжээ нэгэн зэрэг нэмэгдсэн нь эмчилгээ сөрөг нөлөөгүй бөгөөд үр дүнгээ өгч буйн илрэл юм” гэсэн байна.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-д халдварын 81093 тохиолдол бүртгэгдсэнээс, 3277 хүн эдгэсэн байна.

Эх сурвалж: Тагнуулын Ерөнхий Газар

Хууль бус алт олборлох гэмт хэргээс сэргийлэхийг уриалж байна
Хууль бус алт олборлох гэмт хэргээс сэргийлэхийг уриалж байна
 
Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна
Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.