УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаас 14 гишүүн чөлөө авсан бөгөөд ирвэл зохих 62 гишүүнээс 39 гишүүн ирсэн тул чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж байна. Шинэ парламент байгуулагдсанаас хойш чуулганы хуралдаан анх удаа хоцорч эхэлж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар онцолж чуулганы хуралдаан тасалсан гишүүдэд анхааруулга өглөө.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.