Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Испаний мөсөн ордонд цогцос хадгалахаар болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 42 секунд

 


Түлхүүр мэдээлэл: 

  • Испаний Мадрид хотын мөсөн ордоныг цогцос хадгалахад ашиглана.
  • Хямралаас гарах зөв шийдэл энэ болжээ.
  • Мадрид хотын оршуулгын нэгдсэн газар бүрэн зохицуулалт хийжж чадахгүй байгаагаа хэлжээ.

Испанийн Мадрид хотод шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас нас барсан хүмүүсийн цогцсыг мөсөн ордонд хадгалахаар болсон тухай Испанийн  орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. 

Орон нутгийн эрх баригчид 1800 кв. метр талбай бүхий мөсөн гулгуурын талбайтай Мөсөн ордныг морг болгон ашиглахаар болжээ гэж "Español" хэвлэл мэдээлжээ. Даваа гарагт Мадридын захирагч Хосе Дуис Мартинес Альмейда  Испанийн Засгийн газарт Мадрид хотын оршуулгын товчоод нөхцөл байдлыг зохицуулж чадахгүй байгаа талаар мэдээлж, моргын ажилтнуудад хамгаалалтын хувцас, хэрэгсэл байхгүй байгаа талаар мэдээлсэн байна. Эрүүл мэндийн яаманд хаягласан захидалдаа Альмейда оршуулгын товчоодын ажилтнууд хамгаалах хувцас, хэрэгсэлгүйн улмаас халдварын улмаас нас барсан хүмүүсийн цогцсыг хүлээн авах боломжгүй тухай мэдэгдсэн байна. Гэхдээ тус товчоод өөр шалтгааны улмаас нас барсан хүмүүсийн цогцсыг хүлээн авах гэнэ.

Хямралаас гарах түр шийдэл Мөсөн ордон болоод байгаа бөгөөд Испанийн цэргийнхэн цогцсуудыг тийш нь хүргэхээр болсон тухай El País сонин батлан хамгаалах яамны эх сурвалжийг дурдан мэдээлжээ. Мөсөн ордон коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг хүлээн авах түр эмнэлгийн журмаар ашиглаж буй үзэсгэлэнгийн “Ifema” цогцолбороос холгүй оршдог.

Испанийн эрх баригчид корнавирусний дэгдэлтийн оргил үе энэ долоо хоногт тохионо гэж таамаглаж байна. Испанид дөрөвдүгээр сарын 11-ийг хүртэл хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Дэвсгэр мэдээлэл: Одоогийн байдлаар Мадридад 1263 хүн халдварын улмаас нас барсан нь тус улсад бүртгэгдсэн нас баралтын тохиолдлын тал хувийг эзэлж байгаа юм. Сүүлийн нэг хоногт нийслэлийн бүсэд 242 хүн нас баржээ.

                                                                                                                                                                                                                                                                                 Эх сурвалж: Reuters 

Хубэй мужийн хөл хорио маргааш цуцлагдана
Хубэй мужийн хөл хорио маргааш цуцлагдана
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.