Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хубэй мужийн хөл хорио маргааш цуцлагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд


Шинэ коронавирусийн тархалтын анхны голомт болсон Хятадын Хубэй мужийн хөл хорионы дэглэмийг маргааш буюу Лхагва гарагаас эхлэн зогсоох болсныг Бээжингийн эрх баригчид өнөөдөр мэдээллээ.

 

Тус мужийн төв Ухань хотын хөл хориог дөрөвдүгээр сарын 8-наас цуцлахаар болсон байна.

Ингэснээр иргэд тус мужаас чөлөөтэй гарч явах, мөн мужийн нутаг дэвсгэрт зорчих боломжтой болж байна. 

Ухань хот болон Хубэй мужийн өөр хэд хэдэн хот нэгдүгээр сарын сүүлээс эхлэн гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан юм. Энэ нь шинэ коронавирусийн халдварыг Хятад даяар тархахаас сэргийлсэн хатуу арга хэмжээ байлаа.

                                                                                                                                                                                                                                            Эх сурвалж: CNN

Хөвсгөл аймгийн хот айл руу галзуу чоно дайрчээ
Хөвсгөл аймгийн хот айл руу галзуу чоно дайрчээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.