Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЗГХЭГ-ын дэд даргаар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Батбаатарыг томилжээ. Тэрбээр энэ сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ТНБД-аас чөлөөлөгдсөн юм.
ЭРХЭЛЖ БАЙСАН АЖИЛ, АЛБАН ТУШААЛ
- 1986-1989 онд Архангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хуулийн хэлтэст ахлах зөвлөх,
- 1989-1990 онд Налайх дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч,
- 1990-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газарт зөвлөх,
- 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн,
- 1996-1998 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн багш,
- 2000-2001 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх,
- 2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2002-2008 онд Улсын Мэргэжлийн Хяналтын газрын дарга,
- 2008-2010 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
- 2010-2011 онд Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч,
- 2011-2013 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал,
- 2013-2014 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
- 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга
- 2015-2020 онд Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийн ерөнхийлөгч,
- 2016-2020 онд “Мошеа Эко” ХХК-ийн захирал,
- 2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга
Харин ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Солонгыг ХЗДХЯ-ны дэд сайдаар томилсон юм.