Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд энэ оны 10 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийт 138,672 оюутан суралцаж байгаагаас 13 хувь (18,039 оюутан) нь коронавирус /КОВИД-19/-ын халдвар авсны улмаас цахимаар хичээллэж байгаа аж. Дотуур байранд амьдарч буй нийт 6,165 оюутнаас 10 дүгээр сарын 5-ны байдлаар 523 оюутан КОВИД-19-ын халдварын батлагдсан тохиолдлоор бүртгэгдсэн байна. Түүнчлэн их, дээд сургуулийн нийт багш, ажилчдын 0.6 хувь нь коронавирус /КОВИД-19/-ын халдвар авч батлагджээ.
Их, дээд сургуулийн нийт багш, ажилчдын 0.6 хувь нь ковид19-ийн халдвар авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.