Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар: Улсын хэмжээнд 1100 объект баригдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийн танилцуулгыг хийсэн. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн 2021 онд импорттой холбоотойгоор улсын төсвийн хөрөнгөөр барилга барьсан компаниудын төслийн үнэ нэмэгдсэн. Үнийн өөрчлөлтийг улсын төсөвт хэрхэн тусгасан бэ" хэмээн асуулаа.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "2021 онд барилгын материалын үнэд огцом өсөлт гарсан. Он гараад үнийн индексээ гаргасны үндсэн дээр магадлалуудыг бодно. Барилгын хөгжлийн төвөөс хяналт тавьж буй 360 гаруй объектууд өөр өөр байна. 70 хувь байлаа гэхэд үлдэгдэл 30 хувь дээр бодно. Улсын хэмжээнд 1100 объект баригдаж байгаа" гэв.

Зөвшөөрөлгүйгээр хил нэвтэрсэн БНХАУ-ын иргэний Улаанбаатараас гарах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасчээ
Зөвшөөрөлгүйгээр хил нэвтэрсэн БНХАУ-ын иргэний Улаанбаатараас гарах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасчээ
 
“Оюутан цагдаа“ хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
“Оюутан цагдаа“ хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.