Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнхбаатар: Ипотекийн зээлийг ЗГ-т шилжүүлэхэд яг одоо улсын төсвөөс санхүүжүүлэх боломжгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 35 секунд

БХБ-ын сайд Б.Мөнхбаатараас ипотекийн зээлийн талаар тодрууллаа.

-Ипотекийн зээлийг хойшлуулах асуудал эцэслэгдээгүй байна. БХБЯ ямар байр суурьтай байгаа вэ?

-2008 оноос хойш хэрэгжиж байгаа энэ зээл, хөтөлбөр Монголбанканд байгаа. ОУВС-гаас Засгийн газарт шилжүүлье гэсэн саналыг хэлсэн. Мэдээж эдийн засгийн асуудал хүнд, санхүүтэй холбоотой олон асуудал яригдаж байна. Ковидын хуулийн хугацаа дуусч байгаа учир Монголбанкнаас нь ч гэсэн энэ асуудлыг ЗГ-т шилжүүлье гэсэн хүсэлтээ хэлдэг. ЗГ ч авч болно гэж үзэж байгаа. Гэхдээ үе шаттай. Учир нь тэр их олон их наядын хөтөлбөрийг зүгээр шилжүүлчихнэ гэж байхгүй. Ажлын хэсэг байгуулж, үе шаттай шилжүүлнэ. Энэ дунд иргэд хохирч болохгүй. Цаашдаа энэ хөтөлбөр үр дүнтэй хэрэгжээд явах тогтолцоог бий болгох ёстой.

Энэ хөтөлбөр зээлийн хүүгээр санхүүжигдээд эргээд гараад явж байгаа. Гэтэл сүүлийн гурван жил зээлийн хүү төлөгдөөгүй. ЗГ төсвөөс мөнгө тавьж байж санг арвижуулах ёстой. Өнөөдрийн бодит байдалд улсын төсвөөс санхүүжүүлэх боломж байхгүй.

-Санхүүжилтыг хаанаас гаргах вэ?

-Мөнгөтэй сан. Цаашдаа нэмэгдүүлье гэвэл улсын төсвөөс мөнгө тавих ёстой. Гэхдээ одоо боломж байхгүй.

Ковидын үеийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахыг чиглэл болголоо
Ковидын үеийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахыг чиглэл болголоо
 
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.