"No double standard" хөдөлгөөнийг зохион байгуулсан Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчилчилж, 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Улмаар Э.Одбаяр нь өлсгөлөн зарлаад 7 хоног мэдээллийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өгсөн. Тодруулбал, тэрбээр өчигдөр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид ажилласан. Энэ үеэрээ уг мэдээллийг өгсөн юм.
Тэгвэл ХЭҮК-ын гишүүн Д.Энхболд уг асуудалд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "461 дүгээр ангид ажиллаж биечлэн уулзах хүсэлт гаргасан зургаан хоригдогчтой уулзаж санал, хүсэлтийг нь сонслоо. Мөн иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нартай уулзаж нөхцөл байдалтай нь танилцлаа. Иргэн Э.Одбаярын хувьд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 50 минутаас эхлэн өлсгөлөн зарласныг эмнэлгийн хяналтад авчээ. Ямар ч тохиолдолд амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг зөвлөв" хэмээсэн юм.