УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар цахим хуудаснаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүмүүс өөрийг нь гүтгэж доромжилж байна хэмээн жиргэжээ. Тодруулбал, "Женкогийн троллууд идэвхжиж байх шив. Хулгайн мөнгө нь шалгагдаж үнэн, худлын дэнсэнд очих цаг нь ирчихээд сандраад байна уу? Намайг дөрвөн жил гүтгэж доромжилсон, ханаагүй л байна уу? Би ч яахав гүтгүүлж, доромжлуулсаар байгаад ширэн нүүртэй, чулуун зүрхтэй болчихсон хүн. Больж үз" гэжээ.
Женкогийн троллууд идэвхжиж байх шив. Хулгайн мөнгө нь шалгагдаж үнэн, худлын дэнсэнд очих цаг нь ирчихээд сандраад байна уу? Намайг 4 жил гүтгэж доромжилсон, ханаагүй л байна уу? Би ч яахав гүтгүүлж, доромжлуулсаар байгаад ширэн нүүртэй, чулуун зүрхтэй болчихсон хүн. Больж үз.
— Khurelbaatar Chimed (@KhurelbaatarCh) October 13, 2021