Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Франц иргэний уушиг эргэн сэргэж, эмчилгээ зохиж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

  •  Одоогийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын 10 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаа юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Гуравдугаар сарын 18-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 22 иргэнийг цэргийн төвийн эмнэлэгт тусгаарласан. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй. Мөн гуравдугаар сарын 19-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирж, цэргийн төвийн эмнэлэгт тусгаарлагдсан 52 иргэний шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй. Түүнчлэн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Гуравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар ХӨСҮТ болон орон нутгийн хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Батлагдсан 10 хүний биеийн байдал дунд зэрэг, тогтвортой байна. Биеийн байдал хүнд байсан хоёр иргэний бие сайжирч, тогтвортой болсон. Франц иргэний уушгийг CTI аппратаар нарийн шинжилж үзээд уушгинд гарсан өөрчлөлтүүд эргэн сэргэж, эмчилгээ зохиж байгааг түүнд хэлсэн."

Э.Нандин-эрдэнэ

Я.Буянжаргал: 286 эмч сувилагч нар тусгаарлагдсан өвчтөнүүдтэй хамт тусгаарлагдан ажиллаж байна
Я.Буянжаргал: 286 эмч сувилагч нар тусгаарлагдсан өвчтөнүүдтэй хамт тусгаарлагдан ажиллаж байна
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.