Энэ сарын 11-нд буюу өчигдөр Нийт шүүгчийн анхдугаар хуралдаан болж, Сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгосон. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4-т "Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгоно” гэж заасан. Энэ дагуу анхдугаар хуралдаанд Сахилгын хорооны шүүгч гишүүнээр УДШ-ийн шүүгч Г.Цагаанцоож, Өвөрхангай аймаг дахь ЗХАШШ-ийн ерөнхий шүүгч Б.Сугар, ЗХДЗШШ-ийн шүүгч О.Номуулин, Нийслэлийн ИХДЗШШ-ийн шүүгч С.Энхтөр нар тус тус сонгогдсон байна.
Сахилгын хорооны гишүүнээр Г.Цагаанцоож, С.Энхтөр нарын 4 хүн сонгогдов
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.