Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

САНГИЙН САЙД: 2022 онд 36 сая тонн нүүрс экспортолно

Огноо
Унших
3 минут 21 секунд

Замын-Үүдэд үүсээд буй нөхцөл байдлын талаар улс хоорондын ачаа тээврийн жолооч нар нэгдэж, мэдээлэл хийлээ. Тэд "Ачааны үнийг жолооч нар өсгөж, хөөрөгдүүлж байна гэсэн буруу мэдээлэл нийгэмд тараагаад байна. Өдөрт Замын-Үүдээс Эрээн рүү иргэдийн 25-хан машин орж байна. Засгийн газрын цохолттой нүүрсний 40 гаруй машин орж байна. "25-хан машин орж байгаа учир гацаа үүсч байна. Тиймээс бид Эрээн рүү орж байгаа тоогоо нэмээд 100-гаар нь оруулаад өгөөч ээ. Тэгвэл ачаа тээврийн үнэ хүссэн, хүсээгүй бууна. Үнийн хөөрөгдлийг өсгөөд байгаа бодит байдал нь энэ" гэдгээ илэрхийлсээр байна. Ковид гараагүй байхад 200 гаруй машин явдаг байсан. Ард түмэн бухимдаад ирэхээр жолооч нар үнээ нэмж байна, гацаагаад байна гээд бид нар руу чихэж байна. Бид Засгийн газрын гэрээний дагуу Эрүүн рүү ордог. Засгийн газар "Та бүхний дээд тээврийн хөлс 10 сая төгрөг. Энэ гэрээг хийвэл хий, хийхгүй бол орох, гарах эрхийг хаана" гэсэн. Бид гэрээний л дагуу ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 1 машин улиралд 1 удаа л орж байна. 5000 гаруй жолооч нар байна. Эрээнд байгаа жолооч нар цөөдөөд, Монголоос жолооч авах боломжгүй бол Өвөрмонгол жолооч нар гаргаж өгөөч. Бид эндээ чөлөөтэй 100-гаар нь гаргая. Тэгэж байж үнийн хөөрөгдөл буурна" гэсэн юм.

Тэгвэл энэ талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад "Нүүрсний экспорт үнэхээр хүнд байна. Өнгөрсөн долдугаар сард хийсэн тодотголоор 28 сая тонн нүүрсийг жилийн эцэс гэхэд гаргая гэж тооцоолж байсан. Гэвч өнөөдрийн байдлаар энэ тоондоо хүрэх маш хүнд байна. Ийм байдалд 2022 оны төсвийг хийхдээ нүүрсний экспортыг 2019 оны түвшинд хүргэх буюу сөрж том зорилго тавьсан. 2022 онд 36 сая тонн нүүрсийг экспортолно. Гэхдээ үүнээс бага дүн тавьж төсвөө хийх эрх бидэнд байхгүй. Учир нь 2021-2022 онд Монгол Улсын гол экспортуудын түүхий эдүүдийн үнэ бидэнд маш том боломжийг олгосон. Тэр боломжоо бид энэ жил алдаж байгаа нь маш харамсалтай. Тиймээс 2022 онд зохион байгуулалт, гадаад харилцаандаа онцгой анхаарч экспортын тоог нэмэхэд зорьж ажиллана.

2019-2020 онд бид хоёр хөршөөсөө болгоомжлоод хилээ хаасан бол урд хөрш энэ жил биднээс болгоомжлоод хил дээрээ нарийн дэг журам мөрдөж экспортийн тоог багасгасан. Энэ хязгаарлагдмал байдал 2022 оны өвлийн олимп хүртэл үргэлжлэхийг үгүйсгэхгүй" гэв.

Эрүүлжүүлэх байранд 50 настай эрэгтэй нас баржээ
Эрүүлжүүлэх байранд 50 настай эрэгтэй нас баржээ
 
ФОТО: “Засгийн газар огцор“ жагсаал ҮРГЭЛЖИЛЖ байна
ФОТО: “Засгийн газар огцор“ жагсаал ҮРГЭЛЖИЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.