МУИС-д суралцдаг БНХАУ-ын оюутнууд санаачилан шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг Covid-19 өвчлөлийн үед улс түмний эрүүл мэндийг сахин хамгаалж, олон улсын хэмжээнд энэхүү цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг амжилттай авч ажиллаж буй орны тоонд зүй ёсоор ороод буй Эрүүл мэндийн яаманд 7,289,000 төгрөгийг хандивлалаа.
Хандивыг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр, МУИС-д суралцаж буй БНХАУ-ын оюутнуудын төлөөллийн хамт ЭМЯ-нд гардуулан өгөв.
ЭМЯ-ны зүгээс МУИС-д суралцаж буй БНХАУ-ын оюутнуудын санаачилга, чин сэтгэлийн хандивт талархаж буйгаа илэрхийлсэн юм.