Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Загасчилж яваад осолдсон иргэнийг эрэн хайж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 11 секунд

Төв аймгийн Заамар сумын Төмөртэй багийн “Доргол” гэдэг газар 5 иргэн загасчилж яваад 2 нь осолджээ. Тодруулбал, “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 нь осолдсон байна.

Энэ сарын 10-ны байдлаар 53 настай иргэн О-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, “Шижир-Алт" ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг Төмөртэй багийн “Доргол" гэдэг газраас Хайлааст багийн “Хөвдөг гүүр" гэдэг газар хүртэл 22 км-т, Хайлааст багийн “Хөвдөг гүүр"гэдэг газраас “Баянголын-Уурхай" гэдэг газар хүртэл 20 км-т завиар, “Бетон гүүр" гэдэг газар хүртэл 30 км-т голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг өнөөдөр 07.00 цагаас дахин эхлүүлээд байна.

Д.Энхбат: АН буруугаа бусдаас хайсаар байвал мөд сэхэхгүй
Д.Энхбат: АН буруугаа бусдаас хайсаар байвал мөд сэхэхгүй
 
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.