Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн “Найрамдал” гудамжинд кабелын нүх ухаж байсан “Уртын-Уул” ХХК-ийн ажилтнууд байлдааны зориулалттай сум олжээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид очиж, 100 мм-ийн голчтой “МТ-12 пушка” загварын танк эсэргүүцэгч их бууны 1 ширхэг сум байсныг тууз татан хамгаалж, тухайн байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон байна. Улмаар тухайн газрыг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалтанд авч, Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай жижүүрт мэдэгдсэн аж.
Танк эсэргүүцэгч их бууны сум олджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.