Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-аас ажиллах хүчин оруулж ирэх асуудлыг хойшлууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд


Монгол улсын засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаа болон сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа, олон улсын нислэг, олон улсын галт тэрэгний хөдөлгөөн, нэвтрэх боомтуудыг 4 сарын 30 хүртэл сунгах шийдвэрийг засгийн газар гаргалаа. Түүнчлэн:

  • Цагаан нуурын боомтоор орж ирэх иргэдийн тоо нэмэгдэж байна. Иймд журамлахын тулд тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн оройн  20 цагаас хойш хаах арга хэмжээ авахаар болов.
  • Алтанбулаг боомтоор ирэх долоо хоногийн бямба гарагийн өглөөний зургаан цаг хүртэл ОХУ-аас ирэх иргэдийг хүлээж авна. Үлдсэн иргэдийг нэгтгэсэн журмаар галт тэргээр авна. Тусгаарлах байрны хомсдол үүссэн тул дээрх шийдвэрийг гаргажээ. Одоогийн байдлаар тусгай нислэгээр ирсэн 983 иргэн тусгаарлалтанд байгаа юм.
  • Өнгөрсөн  баасан гаригт  Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах БНХАУ-ын 105 иргэнийг өнөөдөр /2020.03.22/  чартер нислэгээр авчирна гэж мэдээлсэн билээ. Тэгвэл Засгийн газраас хэсэг хугацаанд гадаадаас ажиллах хүч авахгүй байхаар шийдвэрлэлээ.
  • Ариутгалын ажлыг орон даяар 14 хоног хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа.
АШУҮИС-ийн резидент эмч нарыг татан буулгана
АШУҮИС-ийн резидент эмч нарыг татан буулгана
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.