Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тарьсан модоо сайн ургуулах таван чухал зөвлөмж

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

1. Мод тарих тохиромжтой үеийг сонгох
Манай орны нөхцөлд хавар газар гэсэж эхэлснээс хойш буюу дөрөвдүгээр сарын дунд үеэс тавдугаар сарын сүүлч үе хүртэл мод навчлаад дуусах хугацаанд, мөн намар 11-р сар дуусахаас өмнө мод таривал хамгийн тохиромжтой. Энэ хугацаанд тарьсан мод арчилгаа хурдан авч илүү сайн ургадаг.
2. Модны тогоог хэрхэн бэлтгэх вэ?
Модны хэмжээнээс шалтгаалан нүх буюу тогоогоо ухаж бэлтгэнэ. Хоёр метр орчим өндөртэй суулгацад 50х50 см-ийн диаметртэй тогоо ухаж бэлтгэх шаардлагатай. Суулгац тарихын урд өдөр нь ухаад бэлэн болгосон тогоогоо усаар дүүргэж хонуулбал сайн шүү.
3. Хөрс хамгийн чухал
Мод тарьж, ургуулахад хамгийн чухал зүйл нь үржил шимт хөрс. Хөрсөө 50 хувь хар шороо, 30 хувь элс, 20 хувь нь бордоо байхаар хольж бэлтгээрэй.
4. Үндсийг гэмтээж яасан ч болохгүй
Тогооны гол хэсэгт суулгацын үндсийг нугалж, гэмтээхгүйгээр жигд тараан суулгана. Суулгацын үндсийг гэмтээхээс сэргийлэн хөрсийг бага багаар үндэсний хүзүүвч хүртэл дүүртэл хийн сайтар чигжиж өгнө. Тогооны ирмэгээс доош ердөө 20 см зай үлдэх ёстойг анхаараарай. Ингээд модоо суулгасны дараа тогоог дүүртэл усална. Ус шингэж дуусмагц дахин тогоог дүүртэл усална.
5. Усалгааг хэрхэн хийх вэ?
Тарьсан модыг хаврын улиралд тав хоногт нэг удаа, зуны улиралд 2-3 хоногт нэг удаа тогоог дүүртэл усална. Намрын улиралд цэнэг усалгаа буюу ус хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүртэл услаад хөлдсөн чигээр нь өвөлжүүлнэ.

Ийнхүү зөв аргачлалаар мод тарьж, тарилтын дараах арчилгааг сайтар хийж модоо ургуулснаар олон талын ашиг тустай. Мод тарих чухал ч тарьсан модоо арчилж ургуулах нь хамгийн чухал гэдгийг бүү мартаарай.

Шүүхээс Д.Монголхүүг цагдан хорих шийдвэр гаргажээ
Шүүхээс Д.Монголхүүг цагдан хорих шийдвэр гаргажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.