Экологийн цагдаагийн албанаас энэ оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт ажиллаж, “Б, Б, Ү” ХХК-ийн хууль бусаар мод бэлтгэх гэмт үйлдлийг илрүүлэн таслан зогсоож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, багаж хэрэгсэл, 773 метр куб модыг битүүмжлэн, Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйл “Хууль бусаар мод бэлтгэх” заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Прокурорын газраас хяналт тавьж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон албан үүргээ биелүүлэлгүй хайнга хандсан нийтийн албан тушаалтны үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар батлагдсан “Ойгоос мод бэлтгэх журам”-ыг Ойн анги, мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг иргэд, байгууллагад цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!