Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Ковидтой нүүр тулж тэмцэж буй ХӨСҮТ-ийн засвар үйлчилгээний мөнгийг төсөвт суулгахад анхаарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

УИХ-ын гишүүн С.Одонтуяа ХӨСҮТ-д ажиллажээ. Энэ талаараа мэдээлэл өгөв. Тэрбээр "Чуулганы хуралдаанаар 2022 оны төсөв удахгүй хэлэлцэгдэнэ. Тиймээс эрүүл мэндийн салбар бэлэн үү, ялангуяа ковидын гардан эмчилж байгаа ХӨСҮТ-ийн байдал ямар байгааг мэдэхээр ХӨСҮТ-д ажиллалаа. Үнэхээр бэлэн биш, хүнд байна. Сэхээний тасгийн тааз нурж унахад бэлэн байна. 1986 оноос хойш засвар хийгдээгүй байна. Хүнд өвчтэй хүмүүс бохир орчинд эмчлүүлж байна. Эмч нар амрах суух ч газаргүй байна. Тиймээс улсын төсөв батлагдахад ХӨСҮТ-ийн асуудлыг оруулж, шийдвэрлэхгүй бол болохгүй юм байна. Ковидтой нүүр тулж тэмцэж буй ХӨСҮТ-ийн засвар үйлчилгээний мөнгийг төсөвт суулгахад анхаарна.Мөн цэвэрлэх байгууламж, сантехникийн асуудлыг нь шийдэх ёстой. Ковидын үеэр төсвийн асуудлыг харьцангүй шийдээд явж байгаа. Гэтэл яагаад ХӨСҮТ-ийн асуудлыг одоо хүртэл шийдвэрлэхгүй байна вэ. Тиймээс яаралтай шийдвэрлэх шаардлагыг УИХ-д тавина. Гэхдээ ХӨСҮТ-ээс гадна бусад эмнэлгүүд ч ийм нөхцөлтэй байж магадгүй. Тиймээс эмнэлгүүдээр явж танилцана. Төсвөөс өмнө шийдвэрлэхээр ажиллах болно" хэмээлээ.

Б.Бямбадорж: Ор зохицуулалтын баг ажиллаж эхэлснээр иргэдэд илүү хурдан хугацаанд эмнэлгийн тусламж хүргэж байна
Б.Бямбадорж: Ор зохицуулалтын баг ажиллаж эхэлснээр иргэдэд илүү хурдан хугацаанд эмнэлгийн тусламж хүргэж байна
 
Монгол хэл, бичгийн шалгалт дөрөвдүгээр сард товлогдов
Монгол хэл, бичгийн шалгалт дөрөвдүгээр сард товлогдов
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.