Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2237 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1107 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1130 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 15 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1318 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 13006
-Хүндэвтэр 6721
-Хүнд 2051
-Нэн хүнд 332 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 57064 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 6500 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 22110 иргэн байна. Үүний 1518 нь жирэмсэн, 3962 хүүхэд байна.