Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: БНСУ-аас ирсэн 153 иргэний шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

Гуравдугаар сарын 16-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 156 хүний шинжилгээний хариу гарч, тус нислэгээр ирсэн хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй 4 иргэнээс коронавирус илэрсэн. Ингээд өмнө нь бүртгэгдсэн тохиолдлын хамтаар Монгол Улсад коронавируст халдварын 10 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаа юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарын 15-ны өдөр Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр БНСУ-аас 244 иргэн эх орондоо ирсэн. Тэдгээр 244 хүний шинжилгээ хийгдээд дууссан. Өнөөдөр сүүлийн 153 гаруй хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд коронавирус илрээгүй. Өчигдөр улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. Энэ нь сайн мэдээ юм. Харин аймаг болон, ХӨСҮТ-д ажиглалтанд 90 хүн орсон. Өмнө нь Улсын эмнэлэгүүд болон ХӨСҮТ-д  уушигны хатгалгаатай байсан хүмүүст санамсаргүй түүврийн аргаар коронавирусийн шинжилгээ хийж байгаа.Эхнээсээ хариу нь гараад явж байгаа. Одоогийн байдлаар тэднээс коронавирус илрээгүй. Иймд бид зөвхөн гадаад улсаас ирсэн биш өмнө нь монгол улсад байсан хүмүүстээ ч бас анхаарч ажиллаж байгаа. Батлагдсан тохиолдлуудаас 2 өвчтөний бие хүнд байсан бол одоо тэдний биеийн байдал сайжирч байгаа. Бидний эмчлэх арга зөв чиглэлээр явж байна гэж үзэж байна.

Я.Буянжаргал: Ойрын өдрүүдэд орон нутгийн хилийн боомтоор иргэд ихээр орж ирж байна
Я.Буянжаргал: Ойрын өдрүүдэд орон нутгийн хилийн боомтоор иргэд ихээр орж ирж байна
 
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.