Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Буянжаргал: Ойрын өдрүүдэд орон нутгийн хилийн боомтоор иргэд ихээр орж ирж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 14 секунд

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

Гуравдугаар сарын 16-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 156 хүний шинжилгээний хариу гарч, тус нислэгээр ирсэн хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй 4 иргэнээс коронавирус илэрсэн. Ингээд өмнө нь бүртгэгдсэн тохиолдлын хамтаар Монгол Улсад коронавируст халдварын 10 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаа юм.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1951 хүн тусгаарлах байранд ажиглалтанд байна. Үүнээс Баян-өлгий аймагт 365, Дархан-уул аймагт 173, Сэлэнгэд 196 хүн, Орхон аймагт 44 хүнийг тус тус тусгаарласан.Сүүлийн үед орон нутгийн хилийн боомтуудаар манай иргэд ихээр орж ирж байгаа.Иймд  хилийн боомтуудтай аймгуудад анхаарал тавьж ажиллаж байна.ДЭМБ-аас өгдөг зөвлөмжүүдэд  өөрчлөлт орсон. Тухайлбал,  метрийн зайнаас харилцаа үүсгэхэд зүгээр гэдэг байсан бол одоо 2 метрийн зайтай харилцаа тогтоо гэсэн. Түүнчлэн байнга хурал цуглаан хийдэг байгууллагуудыг онлайнаар хурлаа хий гэх зөвлөмжийг өгч байгаа.Бид гадаадад байгаа иргэдэдээ яамны сайт болон фэйсбүүк группээр дамжуулан зөвлөмжийг хүргүүлж байна. Хэрвээ эрүүл мэндийн салбар ачаалллаа дийлэхгүй бол сургууль, цэцэрлэгийн байруудыг ашиглаж болох юм гэсэн саналыг гаргасан. Бид саналаа эрдэмтэд, судлаачдын судалсан зүйл дээр үндэслэн гаргадаг.

ЗӨСҮТ (Зоонозын өвчин судлалын үндэсний төв) : Тусгай үүргийн нислэгээр ирсэн 983 хүний ачаа, тээш,тээвэрлэсэн онгоц, автобус, тусгаарласан байруудад ариутгал хийж ажиллалаа. Орон нутагт мөн манай салбар төвүүд ингэж ажиллаж байгаа. Халдвар гарснаас хойш манай улс зөв арга хэмжээ авсны дүнд одоогийн байдлаар өвчлөл бага байна гэж бодож байна.

Дэлхийн дахинд 300 гаруй сая хүн жил бүр Наурызын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг
Дэлхийн дахинд 300 гаруй сая хүн жил бүр Наурызын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.