Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн дахинд 300 гаруй сая хүн жил бүр Наурызын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

Дундад Азийн зарим орнууд болон Казахчуудын тэмдэглэдэг Наурызын баяр өнөөдөр тохиож байна. 

 

Наурыз нь тэдний хувьд хамгийн том тэмдэглэлт баяр бөгөөд жил бүрийн гуравдугаар сарын 22 буюу өдөр шөнө тэнцдэг өдөр тэмдэглэдэг юм.

Ингээд Наурызын баярын тухай баримтуудыг хүргэе

 
  1. Наурыз нь Перс гаралтай үг. Нау-шинэ, Руз-өдөр "Шинэ өдөр" гэсэн үг ажээ. Анх МЭ II зууны үед энэ үн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 


 2.Казах хэлэнд гуравдугаар сарыг мөн Наурыз гэж нэрлэдэг байна.


3. Наурызын баяр тэмдэглэхийг Монголд 1926 оноос хориглож байжээ. Гэхдээ Казах түмэн 1940 он хүртэл байсан аж. Хожим нийгэм чөлөөтэй болж уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэх болсон юм.


4.Гуравдугаар сарын 22 бол Исламын шашинтай орнуудын хувьд "Шинэ жил"-ийн баяр гэсэн үг.


5.Энэ өдөр Казахчууд ахан дүүс, айл хотлооороо учран золгож, ахмадынхаа сургаалийг сонсож, дуу хуурдан өнгөрүүлдэг.

6.Дэлхийн дахинд 300 гаруй сая хүн жил бүр Наурызын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг.


7.Наурызын баярын хамгийн чухал хоол бол Наурыз шөл юм. Уг шөлийг ус, мах, гурил, давс, будаа, өөх, сүү зэргээр хийдэг бөгөөд долоогоос доошгүй идээний дээж ордог байна. Будаатай шөл хийдгийн учир нь өсөж олуулаа болохыг бэлгэддэг ажээ.


8. Наурызын баярын өглөө эрчүүд нь гараа барилцан, цээжээ хүргэж мэндлэн золгодог бол эмэгтэйчүүд тэврэлддэг аж.


9.Наурызын баяраар архи хэрэглэдэггүй ёстой. Учир нь Исламын шашинд архи дарсыг цээрлэдэг бөгөөд бусад идээ будааны дэргэд байж болдоггүй гэж үздэг юм. 


10.Гуравдугаар сарын 21-ний шөнийг Казахчууд "Кызырын шөнө" гэдэг. Учир нь өндөр настан Кызыр өвөө гэгдэх аз жаргалын элч айлуудаар хэсч аз жаргал, буян хишгээ хайрладаг  гэж үздэг юм. 

Засгийн газар цаг үеийн асуудлаар хуралдаж байна
Засгийн газар цаг үеийн асуудлаар хуралдаж байна
 
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.