ОХУ-ын Засгийн газрын харьяа Хэрэглэгчийн Эрх ашгийг хамгаалах газар Ковид-19-ийн нийт 100,000 гаруй оношлуурыг дэлхийн 13 улсад тусламж болгон илгээснээ өчигдөр мэдэгджээ. Тэдгээр 13 улсад Евразийн Эдийн Засгийн Холбоонд багтдаг улсуудаас гадна Иран, Монгол, Умард Солонгос улсууд багтсан байна. Мөн удахгүй Египет, Серби, Венесуэль гэсэн гурван улсад нэмж илгээхээр төлөвлөж байгаа ажээ. Тус оношлууруудыг Оросын Вектор эрдэм шинжилгээний төвд бүтээсэн байна.
ОХУ-ын илгээсэн оношлуураар Армени, Беларус, Киргизистан, Узбекистан улсууд Covid-19 халдварын анхны тохиолдлуудаа илрүүлж байжээ.