Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: Ерөнхийлөгчийн шударга ёсны сэлэм Хууль зүйн сайд Х.Нямбаатарт хэрэгтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

“No naadam” хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд жагсан, Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа. Гэвч уг жагсаалыг удирдаж буй “Зон олны нам”-ын дарга Э.Одбаяр, иргэн Д.Монголхүү, Чинбат нарыг цагдаагийн байгууллагаас баривчилсан юм. Тиймээс уг асуудлаар өнөөдөр АН-ын гишүүдийн төлөөлөл ХЗДХЯ-ны өмнө жагсаж, тэднийг суллахыг шаардлаа. Тэд

"Бидэнтэй адилхан залуус, жирийн иргэд. Сүхбаатарын талбайд жагсан, үзэл бодлоо илэрхийлж, эрхээ эдэлснийх нь төлөө ингэж хорьж, хавчиж болохгүй. Х.Нямбаатар яаман дээрээ эр хүн шиг хүрээд ир. Биднээс боловсрол, мэдлэгээр нэг их дээрдэхгүй л залуу. “Шударга тав” гээд баахан жагсан, ард түмний нэр барьж байгаад сайд болсон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар наад Х.Нямбаатартаа чиглэл өг. Ерөнхийлөгчийг ард түмнийх үү, намын Ерөнхийлөгч үү гэдгийг одоо хармаар байна. Ард түмний Ерөнхийлөгч гэдгээ одоо харуулаатах. Чиний шударга ёсны сэлэм Хууль зүйн сайд, МАН-ыг замбараагүй болгож буй Л.Оюун-Эрдэнэд чинь хэрэгтэй байна. Бид баривчлагдсан хүмүүсээ аваад явмаар байна. Суллахгүй бол суллатал чинь байх болно. Гадаа хүйтэн байна. Х.Нямбаатарыг хүлээгээд, цай уугаад энд сууна. Монголын төр ийм арчаагүй байж болохгүй" гэлээ.

М.Тулгат: “Хүн нь байвал хэрэг нь олдоно“ гэдэг шиг үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг баривчилж байна
М.Тулгат: “Хүн нь байвал хэрэг нь олдоно“ гэдэг шиг үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг баривчилж байна
 
С.Амарсайхан: Энэ жил улсын төсөвт 50 гаруй тэрбум төгрөгийг ОБЕГ-т төсөвлөсөн 
С.Амарсайхан: Энэ жил улсын төсөвт 50 гаруй тэрбум төгрөгийг ОБЕГ-т төсөвлөсөн 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.