Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Тулгат: “Хүн нь байвал хэрэг нь олдоно“ гэдэг шиг үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг баривчилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

No naadam” хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд жагсан, Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа. Гэвч уг жагсаалыг удирдаж буй “Зон олны нам”-ын дарга Э.Одбаяр, иргэн Д.Монголхүү, Чинбат нарыг цагдаагийн байгууллагаас баривчилсан юм. Тиймээс уг асуудлаар өнөөдөр АН-ын гишүүдийн төлөөлөл ХЗДХЯ-ны өмнө жагсаж, тэднийг суллахыг шаардлаа.

АН-ын гишүүн М.Тулгат "АН бол хүний эрхийг хамгаалдаг нам. Жирийн иргэн байна уу, хэн байх нь чухал биш. Бид иргэдийнхээ төлөө дуугарах болно. Сүхбаатарын талбайд жагсан, үзэл бодлоо илэрхийлж, эрхээ эдэлснийх нь төлөө ингэж хорьж, хавчиж болохгүй. Тэр залуучуудын гол шаардлага нь "Яагаад ковидын дүрэм журам иргэдэд үйлчилчихээд эрх мэдэлтэй дарга нарт үйлчилдэггүй юм бэ" хэмээн шүүмжилж байгаа. Дарангуй төртэй оронд ийм зүйл болдог. Иргэн хүн үзэл бодлоо илэрхийлж чадахаа байх нь. Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг шиг үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг баривчилж байна" хэмээлээ.

Иргэд “Хаан банк“-ны данснаасаа 50 сая хүртэлх төгрөгөө алджээ
Иргэд “Хаан банк“-ны данснаасаа 50 сая хүртэлх төгрөгөө алджээ
 
Т.Доржханд: Өнгөрсөн жил ЗГ огцроход ОУ-д нүүр хийх газаргүй болсон. Гэтэл ирэх 4 сард дахиад бизнес уулзалтууд хийх гэж байхад ЗГ огцорчихлоо