Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шуурхай штаб”-ын бүрэлдэхүүн 24 цагаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг  Онцгой байдлын ерөнхий газарт байгуулан ажиллаж байгаа билээ. 

Тус штаб нь ажиллагааны, төлөвлөлтийн, санхүү, ар тал, хангалтын, санхүү, захиргааны баг хэсэг бүтэцтэйгээр яам, агентлагийн алба хаагчид 24 цагаар коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний талаарх шийдвэрийг гарган ажиллаж байна.

Шуурхай штабын даргаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бол “Төлөвлөлтийн баг”-ийг Эрүүл мэндийн дэд сайд С.Бямбасүрэн, “Ажиллагааны баг”-ийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, “Санхүү захиргааны баг”-ийг Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Я.Гантөмөр, “Санхүү, хангалт, ар талын баг”-ийг Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр тус тус ахлан ажиллаж байгаа юм.

Мөн Шуурхай штабаас гаргасан шийдвэр, бусад мэдээ, мэдээллийг иргэдэд өгөх зорилгоор 1800-1105, 318277, 263354 тусгай дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байна.

Мөн  Сөүл, Токио, Берлин, Москва , Истанбулын тусгай үүргийн нислэгээр ирсэн 986 иргэнийг Хан уул дүүрэг дэх “Зүчи” зочид буудал, ОБЕГ-ын харьяа “Жаргалант” сувилал, Чингэлтэй дүүрэгт “Бага баян” цогцолбор, Баянгол дүүрэгт “Асралт мед” эмнэлэг болон ХӨСҮТ, Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт хуваарилан тусгаарлаж, биеийн байдлыг хянах, тандан халдвар, хамгааллын дэглэмийг сахиулан, тусгаарлах байрны үйл ажиллагаанд нь хяналт тавин, удирдлагаар ханган ажиллаж байна.

Европын интернэтийг гацаахгүйн тулд Нэтфликс компани видеоныхоо чанарыг бууруулжээ
Европын интернэтийг гацаахгүйн тулд Нэтфликс компани видеоныхоо чанарыг бууруулжээ
 
Б.Чойжилсүрэн: Бид өнөөдөр ч ОХУ-ын барьж өгсөн хэдэн цахилгаан станцын хүчээр л цахилгаан эрчим хүчтэй байгаа
Б.Чойжилсүрэн: Бид өнөөдөр ч ОХУ-ын барьж өгсөн хэдэн цахилгаан станцын хүчээр л цахилгаан эрчим хүчтэй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.