Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Галт тэргээр халуурсан болон амны хаалтгүй зорчигчийг тээвэрлэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэг нийслэлээс орон нутгийн чиглэлд аялах зорчигч тээврийн галт тэргийг замд гарахаас өмнө мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна.

Мөн УБТЗ ХНН-ийн Төв эмнэлгийн эмч нар орон нутгийн бүх чиглэлийн галт тэргэнд ажиллаж байгаа ба хоёр цаг тутамд зорчигчдын халууныг шалгаж, “Улаанбаатар” төв вокзалд галт тэрэг тосох, тандалт хийх эрүүл мэндийн баг нарийвчилсан хуваарийн дагуу ажиллаж байгаа юм.

Зорчигчийн галт тэргээр халуурсан болон амны хаалтгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх шаардлага тавьж, аялалд явж буй зорчигчийн вагоныг ариутгалын тусгай бодисоор ариутгаж, цэвэрлэгээг гурван цаг тутамд хийж байна. Түүнчлэн ариутгал хийх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжээр Улаанбаатарт байрлах Зорчигчийн Вагон депод галт тэрэгний гадна болон дотор халдваргүйтгэлийг тогтмол хийж байгаа аж.

Иргэдийг галт тэргээр зорчихдоо бусдын болон өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд амны хаалтаа тогтмол зүүж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллыг сайтар сахихыг анхаарууллаа.

Т.Долгорсүрэн: Монгол руу буцах хүсэлтэй маш олон хүн Солонгост үлдсэн
Т.Долгорсүрэн: Монгол руу буцах хүсэлтэй маш олон хүн Солонгост үлдсэн
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.