Улсын онцгой өнөөдөр 14:00 цагаас хуралдах товтой байна.
Өнөөдрийн хуралдаанд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг COVID-19 халдварын дэгдэлтээс урьчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн карантиныг үргэлжлүүлэх эсэх саналаа оруулах юм.
Иймд тус асуудлыг өнөөдөр эцэслэн шийдвэрлэнэ.
Хугацааны хувьд, Эрүүл мэндийн яамнаас сургууль, цэцэрлэгийн карантиныг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах санал гаргаад байгаа билээ.
Хөл хориог дахин сарын хугацаатай сунгах саналтай байгаа шалтгаан нь "Эрдэмтэн, судлаачдын зүгээс COVID-19 халдварын эсрэг вакцин, эмчилгээнд яв цав тохирсон эм гарах хүртэл хөл хориогоо үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжүүдийг өгч байгаа" гэж ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр тайлбарласан юм.