Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин "Орано майнинг" группийн зүгээс УОК-ын дарга С.Энхтүвшинд хаягласан захидлыг дамжуулжээ. Мөн тэрбээр "Орано майнинг" группийн зүгээс манай улсын Эрүүл мэндийн яам халдвар авсан франц иргэнийг эмчлэхэд хүчин чармайлт гаргаж буйд талархан монгол мөнгөөр нэг тэрбум төгрөгийн хандив үзүүлэхээр болсноо мэдэгджээ.
Тус группийн хувьд дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зөвхөн манай улсад биш дэлхийн олон оронд коронавирустай тэмцэхэд тусламж үзүүлж байгаа аж. Харин манай улсад онцгойлон их хэмжээний хандив үзүүлсэнд УОК-ын дарга С.Энхтүвшин талархаж буйгаа уулзалтын төгсгөлд илэрхийлсэн байна.