Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Франц улс нэг өдөрт хөл хорио зөрчсөн 4000 иргэнээ торгожээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 39 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Франц улс хөл хорионы дэглэм зөрчсөн 4095 иргэнээ тус тус 135 еврогоор торгожээ.
  • Торгуулийн хэмжээ цаашдаа 375 евро хүртэл нэмэгдэх боломжтойг анхаарууллаа.
  • Тус улсын иргэд шаардлагатай тохиолдолд хааш явахаа мэдэгдэж, зөвшөөрөл аван гэрээсээ гарах боломжтой юм байна.

Франц улс өчигдөр Ковид-19 халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор тогтоосон хөл хориог зөрчсөн 4095 иргэнээ торгожээ. Тус улсын дотоод хэргийн сайд Кристоф Кастанерийн мэдээлснээр тэдгээр иргэдийг 35 еврогоор тус бүр торгосон аж. Харин өнөөдрөөс торгуулийн хэмжээ 135 евро болох бөгөөд цаашдаа 375 евро хүртэл нэмэгдэх боломжтойг анхааруулсан байна.

Мөн тэрээр “Бидний зорилго бол иргэдийг торгохдоо бус, харин тэднийг гэрт нь байлгаж, өөрсдийг нь хамгаалахад чиглэсэн засгийн шийдвэрийг даган мөрдүүлэхийг хичээж буй арга юм” гэжээ.

Тус улсын иргэд нэн шаардлагатай тохиолдолд хаашаа явах талаараа мэдүүлэг өгч, гарын үсэг зуран зөвшөөрөл авах ёстой юм байна. 

Дэвсгэр мэдээлэл: Франц улсын хувьд одоогоор 9100 хүн халдвар авч, 260 хүн нас бараад байна. Мөн лхагва гарагт Францын батлах хамгаалах яамны сайд  Флоренс Парли өөрийн армийн нөөцөөсөө 5 сая ширхэг нэг удаагийн амны хаалтыг эрүүл мэндийн яаманд хандивласан байна.


Эх сурвалж: France24.com

Говьсүмбэр аймагт ахуйн гал түймрийн улмаас бага насны хоёр хүүхэд энджээ
Говьсүмбэр аймагт ахуйн гал түймрийн улмаас бага насны хоёр хүүхэд энджээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.