Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Сүхбаатар: Тэтгэврийн зөрүүг арилгаагүйн улмаас бүх ахмадууд тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Монгол Улсын хэмжээнд нийгмийн даатгалын сан, нийгмийн халамжийн сангаас 320 мянга орчим ахмад настан тэтгэвэр авдаг. Монголын ахмадын холбооны удирдах зөвлөлөөс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарт ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг нэн даруй авах тухай шаардлага хүргүүллээ. Тус шаардлагад, "Тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг 2022-2023 онд багтаан бүрэн шийдвэрлэх, нэн тэргүүний ээлжинд 70 ба түүнээс дээш настай 78000 орчим ахмадуудын тэтгэврийн зөрүүг 2022 оны нэгдүгээр улиралд бүрэн барагдуулах, өндөр настны тэтгэврийг өөрчлөн бодож, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 400000 төгрөгөөр тогтоох, тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2022 оны улсын төсөвт тусгах" талаар дурьдсан байна.

Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “2014 онд тэтгэврийн индексийг шинэчлэн тогтоосон. Тухайн үед тэтгэврийн хэмжээ 50.000-120.000 төгрөгөөр нэмэгдэж байсан. Түүнээс хойш долоон жилийн хугацаа өнгөрсөн. Гэвч тэтгэврийн индексийг шинэчлээгүйн улмаас зөрүү ихээр хуримтлагдсан. Үүнд ахмадуудын бухимдал дээд цэгтээ хүрээд байна. Олон жил ажилласан, өндөр цалин авдаг болон цөөн жил ажилласан үйлчилгээний бага тушаалын ажилтны тэтгэврийн зөрүүг арилгалгүйгээр бүх тэтгэвэр авагчдад ижил хэмжээний нэмэгдэл олгох нь олон жил хөдөлмөрлөж, шимтгэл төлсөн ахмадууд үр ашгаа хүртэж чадахгүйд хүрч байна. Дундаж тэтгэвэр 430 мянган төгрөг, доод хэмжээ нь 300-350 мянган төгрөг байгаа. Тэтгэврийг зөрүүг арилгаагүйгээс тэтгэвэр авагчдын дийлэнх нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна” гэлээ.

Э.Дэлэгнанзадмаа

Азийн наадамд эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэхийг уриалав
Азийн наадамд эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэхийг уриалав
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.