Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг Засгийн газраас өнөөдөр УИХ-д өргөн барилаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан тэтгэврийн нэмэгдлийн талаар тайлбар хийв.
Тэрбээр "Тэтгэвэр дээр хэд хэдэн зөрүүний тухай ойлголт байдаг. Тухайлбал, 1990, 2000 он хүртэл цалин бага байх үед тэтгэврээ тогтоолгосон хүмүүс. Гэтэл түүнтэй адил мэргэжлийн, ойролцоо жил улсад ажилласан хүмүүс 2020, 2021 онд тэтгэвэрт гарчихаар тэтгэвэр нь өөр байгаад байдаг. Үүнийг итгэлцүүрээр ойролцоо түвшинд аваачна.
Бүгд ижил түвшинд очно гэж байхгүй. Ойролцоо түвшинд гэдгийг ойлгох ёстой. Зэрэглэл ангилал нь ойролцоо боловч ажилласан жил, цалингийн хэмжээгээр хүн бүрт өөр өөр гарна. Тухайлбал, 500 төгрөгийн цалин авч байсан багш 1990 онд тэтгэврээ тогтоолгоод гарсан бол 2022 онд мөн ижил ангилалтай багшийн цалинтай итгэлцүүрээрээ ижил болж ирнэ. 1990 оны итгэлцүүр жишээ нь 2060 байх жишээтэй. 500 төгрөгийг 2060-аар үржүүлэхээр 1.030.000 мянган төгрөг.
1.030.000-аасаа тухайн хүний ажилласан жил, цалингийн хэмжээгээр нь тэтгэврийг нь тогтоогоод 2022 онд тэтгэвэрт гарсан багштай ойролцоо түвшинд тэтгэвэр нь ирнэ гэсэн үг. Ингээд итгэлцүүрээр тэр зөрүүг ойртуулсаны дараа дахин нийт тэтгэвэр авагч 496 мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр 10 хувиар дахиж нэмэгдэнэ гэсэн үг" гэлээ.