Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин Том Хэнкс болон түүний эхнэрийн биеийн байдал сайжирчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 51 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Том Хэнкс халдвар авснаас хойш 7 хоногийн хугацаанд бие нь дээрдэж буй талаар инстаграмм хуудастаа нийтэлжээ.
  • Тэрээр одоо эхнэрийн хамт Австрали улсад байна.
  • Өнгөрсөн даваа гаригт хосууд эмнэлгээс гарч, өөрсдийгөө тусгаарлах дэглэмд шилжсэнээ мэдэгжээ.

Жүжигчин Том Хэнкс болон түүний эхнэр Рита Вилсон нар өнгөрсөн долоо хоногт Ковид-19 халдвар авч тусгаарлагдсан билээ. Тэд одоо Австрали улсад байгаа бөгөөд уг халдварыг авсны дараа яаралтай эмчилгээнд орсон юм. Тэгвэл тэдний биеийн байдал сайжирч, улмаар эдгэж байгаа юм байна. Том Хэнкс мягмар гаригийн үдэш өөрийн албан ёсны инстаграм хуудастаа,

"Хүмүүс ээ. Сайн мэдээ: Коронавирусийн халдвар авснаас хойш 7 хоногийн хугацаанд бие минь дээрдэж байна. Бага зэрэг халуурахаас өөр ноцтой зүйл алга" гэж өөрийн эртний “Corona” бичгийн машиныг харуулсан гэрэл зургийн тайлбар дээр бичжээ.

Даваа гаригт хосууд Квинсландын эмнэлгээс гарч, өөрсдийгөө тусгаарлах дэглэмд шилжсэн гэж мэдэгджээ.

Дэвсгэр мэдээлэл: Түүний эхнэр Рита Вилсон Сидней, Өмнөд Брисбэн хотод аялан тоглолтын хуваарьтай байсан бөгөөд энэ үеэрээ шинэ цомгийнхоо "Halfway to Home" дууг үзэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй байсан юм. Харин Том Хэнксийн хувьд Элвис Преслигийн кинонд ажиллаж байсан юм. Уг кинонд Том Паркер тоглож байгаа бөгөөд Баз Лурманн найруулж байгаа аж. Тэр мөн инстаграм хуудсандаа "Бид бүгдээрээ хамтдаа" гэж бичжээ.
Гар ариутгагч бодис, спиртийн нөөц хангалттай, хомсдол үүсээгүй байна
Гар ариутгагч бодис, спиртийн нөөц хангалттай, хомсдол үүсээгүй байна
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.