Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №78 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд ШӨХТГ-аас өдөр бүр хяналт шалгалт, судалгааны ажлыг хийж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 01/16 тоот баталсан удирдамжийн дагуу ШӨХТГ-ын ЗЗСГ-ын ахлах байцаагч Б.Мөнххандаар ахлуулсан ажлын хэсэг “Эм ханган нийлүүлэх байгууллага” болон эмийн сангуудаар худалдаалагдаж буй гар ариутгагч, спирт зэрэг ариутгалын бүтээгдэхүүний нөөц, хангамжид хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтад “Фарм трейд” эм ханган нийлүүлэх байгууллага, “Энто” эм ханган нийлүүлэх байгууллага, “Монос” эм ханган нийлүүлэх байгууллага, тэдгээрийн эмийн сангууд хамрагдлаа. Хяналт шалгалтаар гар ариутгагч спирт, ариутгалын шингэн бодисуудын нөөц хангамж хангалттай, хомсдол үүсээгүй байна.
Гар ариутгалын бүтээгдэхүүн болон ариутгалын бүтээгдэхүүний нэр төрлийн хувьд “Санитас” нэрийн гар ариутгагч гель, “Санитас” нэрийн гар ариутгагч spray, савлагаатай 300 мл, 30мл хэмжээтэй “Ариутгалын спирт денатурат спирт” зэрэг нэр төрөл, хэмжээний хувьд олон байлаа. Харин худалдан борлуулагдаж буй үнийн хувьд хэмжээ, нэр төрлөөсөө хамаараад харилцан адилгүй байв. Тухайлбал гар ариутгагч бүтээгдэхүүний хувьд 5500 – 9800, ариутгалын спиртийн хувьд 1000 – 3500 төгрөгний үнэтэй худалдаалагдаж байна.