Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ: Сураггүй алга болсон 22 настай блоггер эмэгтэйн цогцсыг олжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

АНУ-ын Вэйоминг мужийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс сураггүй алга болсон эмэгтэй Габби Петитогийн цогцсыг хайгуулын багийнхан олжээ.

Холбооны мөрдөх товчооны ажилтан Чарльз Жонс "Энэ бол түүний гэр бүлийн хувьд үнэхээр хэцүү үе юм. Үхлийн шалтгааныг тогтоогоогүй байна" гэж хэлэв.

22 настай Петито Гранд Тетон үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүйт залуу Брайан Ландритайгаа хамт явж байгаад алга болжээ.

Түүний сүйт залуу Ландриг энэ хэрэгт сэжигтэн гэж зарласан боловч ямар ч гэмт хэрэгт буруутгаагүй байна. Тэрбээр цагдаад мэдүүлэг өгөхөөс татгалзаж, хэд хоногийн дараа алга болсон байна.

Холбооны мөрдөх товчооноос хэлэхдээ, тухайн хүний цогцос хатагтай Петитогийнх гэдгийг шүүх эмнэлгийн үзлэг 100 хувь батлах хараахан болоогүй байгаа боловч түүний мэдээлэлиэй таарч байна гэжээ.

Missing Gabby Petito's final text message to mom revealed

60 настай эрэгтэй гэртээ бусдад хутгалуулж амиа алджээ
60 настай эрэгтэй гэртээ бусдад хутгалуулж амиа алджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд