Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шадар сайд С.Амарсайхан “Digital Nation21” арга хэмжээг зохион байгуулах зөвшөөрлийг өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Монголын Улсын Засгийн газрын ивээл дор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын газраас зохион байгуулсан "Цахим үндэстэн-Digital Nation21" арга хэмжээг зохион байгуулахдаа иргэдийн бөөгнөрөл үүсгэж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн үйлдлийг олон нийт хүчтэй шүүмжилж байна.

Тэгвэл өчигдөр уг арга хэмжээг Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулах зөвшөөрөл олгоогүй болох нь тодорхой болж, холбогдох албан бичиг нь нийтэд ил болсон.

Харин өнөөдөр Нийслэлээс халдвар хамгааллын дэглэм зөрчих тул зохион байгуулахгүй байхыг албан бичгээр илэрхийлсэн уг арга хэмжээг Улсын Онцгой комиссоо зохион байгуулахыг дэмжсэн албан бичиг сошиалд ил боллоо. Тодруулбал, Шадар сайд буюу УОК-ын дарга С.Амарсайхан “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д "Цахим үндэстэн-Digital Nation21" арга хэмжээг зохион байгуулахыг дэмжсэн байна.

Өөрөөр хэлбэл, НОК зөвшөөрөөгүй хэдий ч Шадар сайдын ахалдаг УОК-ын шийдвэрийн дагуу уг арга хэмжээ болжээ.

А.Отгонбаатар: У.Хүрэлсүхийг долоож явсан нохойн баас нэр дэвшихгүй
А.Отгонбаатар: У.Хүрэлсүхийг долоож явсан нохойн баас нэр дэвшихгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд