УИХ нөхөн сонгуульд нэр дэвшиж буй гишүүд өнөөдөр үнэмлэхээ гардаж авлаа. Сонгуулийн Ерөнхий хорооноос үнэмлэх гардаж авах үеэр нэр дэвшигчид хоорондоо маргалдаж улмаар нэгнийхээ биед хүртэл халдлаа
Тодруулбал, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Үнэн ба зөв нам”-ын дарга А.Отгонбаатар нар маргалдаж Х.Батялалт А.Отгонбаатрыг алгадлаа. Тэрбээр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Х.Бат-Ялалтыг “Чи өнгөрсөн сонгуулиар У.Хүрэлсүхийг дэмжье гээд талбай дээр туг намируулаад гүйж байсан биз дээ. У.Хүрэлсүхийг долоож явсан нохойн баас өнөөдөр нэр дэвшихгүй” гэж уурсав.