Хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудын дийлэнх нь оюутны дотуур байр болон байр түрээслэн амьдарч байгаа. Хэрвээ халдвар авсан тохиолдол хэрхэх асуудалд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Оюутнуудын хувьд тухайн байгаа газрынхаа харьяа өрхийн эмнэлэгт хандаж, түр оршин суугчаар бүртгүүлнэ. Улмаар тусламж үйлчилгээгээ авах боломжтой байгаа" гэлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд "Дотуур байр эрсдэлтэй орчин. Нийтийн ОО, нийтийн гал тогоотой. Тиймээс халдварын тохиолдол бүртгэгдвэл дамжин тархах эрсдэл өндөр. Нийтийн өрөөгөөр үйлчлүүлэхдээ амны хаалтаа сайн зүүж, агаар сэлгэлт сайн хийх хэрэгтэй. Оюутнууд маань цаг наргүй, хоол ундгүй явдаг тул цагтаа шим тэжээлтэй хоол унд идэж уухыг анхааруулж байна" гэлээ.