Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2796 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1164 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1632 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас есөн хүн нас барж, нийт нас баралтын тоо 1010 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 14201
-Хүндэвтэр 5920
-Хүнд 1904
-Нэн хүнд 362 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 53056 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 4212 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 22387 иргэн байна. Үүний 1148 нь жирэмсэн эх байна.