ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-өөс "Энэ долоо хоногт коронавируст халдварын 1855 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн 7 хоногоос нэмэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт 1192 тохиолдол бүртгэгдсэн байсан. Энэ долоо хоногт нас баралт мөн бүртгэгдсэн. Иргэд халдварыг ихэвчлэн ажлын байрнаасаа авч байна. Тиймээс иргэд ажлын байрандаа халдвар хамгааллын дэглэмээ сайтар барих шаардлагатай байна. Түүнчлэн олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалтаа зүүх шаардлагатай. Учир нь дэлгүүр, эмнэлэг, эмийн сан, нийтийн тээврээс халдвар авах нь их байна. Дунджаар нууц үеийн хугацаа хоёр хоног байгаа" гэлээ.
ХӨСҮТ: Энэ долоо хоногт COVID-19 халдварын 1855 тохиолдол бүртгэгдсэн. Иргэд ажлын байрнаасаа халдвар авах нь их байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.