Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Энэрэл харин ч энэрэлтэй, үгийн баялагтай

Ангилал
Social pop
Огноо
Унших
2 минут 27 секунд


Дуучин Г.Энэрэл NTV телевизийн “Улаан бал” нэвтрүүлэгт оролцож, олон хүнд шүүмжлүүлэв. Түүнийг үзэн ядсан үг хэллэг, хандлага их байлаа. Үзэгчид түүнийг нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан ярианы онцлог, биеийн хэлэмж зэргээс нь хамаарч үгийн баялаг муутай, ярьж чаддаггүй, ийм реппер байдаг юмуу гэх мэтээр шүүмжилж байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэгч гэж буруутгах хүмүүс ч байна. 

Энэрэлгүй Энэрэл хэмээн хэлүүлж буй энэ дуучин ер нь юуны тухай дуулдаг вэ?

Тэр үнэхээр үгийн баялаггүй гэж үү? 

Бид түүний бүтээсэн, дуулсан дууны үгүүдэд харьцуулалт хийж, дуунуудад нь хамгийн их давтагддаг үгийг түүвэрлэн харуулж байна. 

Дуучин Г.Энэрэлийн 2018-2019 онд бүтээж, дуулсан:

  • Send zurh, Зүрх зүсэм бялуу, Чамд сайн болсон залуу, Шүлэг, Хөөрхөн, Унана, Dursamj Street, Диваажин, Зөөлөн зөөлөн зүсээч, Уур савсана, Татгалзахгүй, 1 that I love, Used guy, Галзуу дурлал зэрэг 14 дуунд нийт хэдэн үг, ямар үгийг хамгийн олон удаа ашигласан болохыг судлав. 

Дуучин, реппер Г.Энэрэл нь 2018 онд “Send zurh”, “Зүрх зүсэм бялуу”, “Чамд сайн болсон залуу”, “Шүлэг”, “Хөөрхөн” хэмээх таван уран бүтээлийг гаргажээ. Эдгээр дууны үгийг тоог нэгтгэвэл 1231-д хүрч байна. Үүнд:

  • Хөөрхөн - 34

  • Арай - 27

  • Чи - 21

  • Байсан - 21 үг хамгийн олон удаа давтагджээ.

Харин 2019 онд гаргасан уран бүтээлүүдээс “Унана”, “Dursamj Street”, “Диваажин”, “Зөөлөн зөөлөн зүсээч”, “Уур савсана”, “Татгалзахгүй”, “1 that I love”, “Used guy”, “Галзуу дурлал” хэмээх есөн уран бүтээлийн үгийн тоо 2149-д хүрч байна.

Эдгээр уран бүтээлд: 

  • Чи - 30

  • Холгүй дээ - 16

  • Би - 19

  • Байлгүй - 12, үгүүд ихэвчлэн давтагдав.

Түүний сүүлийн хоёр жилийн хугацаанд бүтээсэн уран бүтээлийн үгийн тоо 3 мянгыг давж байна. Энэ нь түүний үгийн баялаггүй гэж дүгнэх нь буруу гэдгийг харуулж байна. 

Мөн Г.Энэрэлийн уран бүтээлүүд хайрын тухай өгүүлдэг болох нь дээрх графикуудаас харагдаж байна. 

Б.ЛХАГВАЦЭРЭН

БНХАУ-тай COVID-19-ийн эмчилгээний талаар туршлага солилцох хурал зохион байгууллаа
БНХАУ-тай COVID-19-ийн эмчилгээний талаар туршлага солилцох хурал зохион байгууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц