Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-тай COVID-19-ийн эмчилгээний талаар туршлага солилцох хурал зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд


БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хороотой хамтран Ковид-19 вирусийн оношилгоо, эмчилгээний талаарх туршлага солилцох цахим хурлыг зохион байгууллаа. Уг цахим хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга мэргэжилтнүүд болон тархвар зүйн, эмнэл зүйн багийн төлөөлөл, нөгөө талаас Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо, Бээжингийн их сургуулийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Цахим хурлын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын дэгдэлтийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаа, явцын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ энэхүү цахим хурал нь цаг үеэ олсон, нэн чухал арга хэмжээ болж байгааг онцлон тэмдэглэж, хурлыг зохион байгуулахад идэвх санаачлагатай оролцсон БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны хамт олонд талархал илэрхийлэв.

Хурлын үеэр Бээжингийн их сургуулийн Ардын эмнэлгийн Амьсгалын болон амь тэнссэн үеийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Гао Жаньчэн Ковид-19 халдварын оношилгоо, эмчилгээний сэдвээр илтгэл презентаци хийж, уг вирүсийн халдварын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Үүний дараагаар хуралд оролцогчид дээрх болон өөрсдийн сонирхсон сэдвээр харилцан ярилцаж, асуулт, хариулт өрнөлөө. Цаашид уламжлалт болон цаг үеийн бусад шаардлагатай сэдвүүдээр цахим хурал хийх санал дэвшүүлснээр уулзалт амжилттай болж өндөрлөв.

Зээлийн ангилал, эргэн төлөлтөд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Зээлийн ангилал, эргэн төлөлтөд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
 
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.