Сүүлийн өдрүүдэд А92 бензиний хомсдол үүсч, шатахуун түгээх станцууд засвартай гэх шалтгаанаар үүдээ хааж, шатахуундаа хязгаарлалт тогтоож байгаа талаар иргэд олон нийтийн зүгээс мэдээлсээр буй. Ашигт малтмал, газрын тосны газраас АИ-92 шатахууны талаар мэдээлж байна.
АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр " Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нийт 28 хоногийн нөөц байна. Тухайлбал, АИ-92 шатахуун 21 хоног, дизель түлш 35 хоног, АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна. Хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан асуудал бий. Гэхдээ бид холбогдох арга хэмжээнүүдийг авч байгаа. Мөн үнэ нэмэгдэх ч нөхцөл байхгүй.
АИ-92 шатахууны нөөц тодорхой хэмжээнд багассан. Тухайлбал зарим шатахуун борлуулагч компанийн нөөц багассан тул бусад байгууллагаас шатахууныг сэлгэх зөөх байдлаар зохицуулалт хийсэн" гэлээ.