Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Гантулга: Сонгуулийн хар машин Монголын ард түмэнд хар ирээдүйг авчирж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Иргэний зориг ногоон намаас Хар машингүй сонгууль явуулах уриалга гаргалаа. Тухайлбал, 2012 оноос өнөөдрийг хүртэл төрийн бүх шатны сонгуульд хэрэглэж ирсэн хар машин нь хэт хоцрогдсон, улс төрийн намуудын илэрхийлж байгаагаар сонгуулийн санал тоолох явцад луйвар хийх боломжтой хэмээн ИЗНН үзэн намууд болон нэр дэвшигчдэд хандан уриалга гаргалаа.

ИЗНН-аас 28 дугаар тойрогт нэр дэвшигч Ш.Гантулга "Сонгуулийн хар машиныг оруулж ирсэн хүмүүсийн гарт Монгол Улсын Засгийн эрх байх ёсгүй. Сонгуулийн хар машиныг хэрэглэсний улмаас ард түмэн Засаг төрийн эрхийг гартаа барих Үндсэн хуулинд заагдсан хүний хамгийн гол, чухал эрхээс хагцсан учраас бид хар машинаас татгалзах ёстой юм. Сонгуулийн хар машин Монголын ард түмэнд хар ирээдүйг авчирж байгаа учраас бид энэхүү зүйлээс татгалзах хэрэгтэй" гэлээ.

Орон нутагт 1534 тохиолдол бүртгэгдлээ
Орон нутагт 1534 тохиолдол бүртгэгдлээ
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.